Бүтээгдэхүүний-Видео


HomeТАНИЛЦУУЛГА

.

                                                 

        Манай компани нь 2006 онд “Шинэ бүтээгдэхүүн-Шилдэг технологи” гэсэн уриатайгаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн ба өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Зэвсэгт хүчин, Онцгой байдалын алба, Цагдаа, Прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Иргэний нисэхийн байгууллага, Төрийн тусгай хамгаалалтын газар, ТЕГ болон бусад чиглэл салбарын байгууллагуудтай зохих хууль журмын дагуу амжилттай хамтран ажилласаар ирсэн арвин туршлагатай хамт олон билээ.
Бид энэ хугацаанд дээрх албад салбаруудад шаардлагатай техник тоног төхөөрөмжийг  дэлхийн шилдэг шинэлэг технологи үйлдвэрлэгч 50 гаруй улсаас импортолж  Монголын зах зээлд нэвтрүүлж ирсэн юм. Манай хамт олон шинээр нэвтрүүлж буй техник технологоо шаардлагатай салбарт нь таниулан сурталчлахдаа Нийслэлээс гадна орон нутагт 40 мянга гаруй км замыг туулж бүтээгдэхүүнийхээ сургалт сурталчилгааг бодитоор болон танхимын сургалтаар хийсэн байна. Нэвтрүүлсэн бүтээгдэхүүндээ чанарын баталгаа олгон, ашиглалтын засвар үйлчилгээг  хариуцан ажилласаар байна. Бид мэргэжлийн түвшинд нэвтрүүлсэн бүтээгдэхүүнээс товч дурдвал:
2008 онд  Гал сөнөөгчийн галын дулаан мэдрэгч камер  “ISG Fire”
2009 онд  Автомат шүхэр задлагч  Герман улсын “ Cypres”  төхөөрөмж
 2009 онд Патентаттехнологи бүхий  Голланд улсын  “Holmatro” аврах багаж
2010 онд  АНУ-ын “Garrett мина илрүүлэгч, Металл илрүүлэгч хаалга
2010 онд  Англи улсын Онгоц газардах үеийн тодорхойлогч “GRIP TESTER
2010 онд  Өндөр даралтаар гал унтраагч Герман улсын “IFEX”усан буу
 
2011 онд   Гал сөнөөгчдийн хүсэлтээр ОХУ –ын “Лесхозснаб” үйлдвэрийн үүргэвчит гал унтраагуур “РЛО ЕРМАК”-йиг дахин танилцуулж , чанаргүй  үүргэвчит гал унтраагуурыг хэрэглээнээс халахад хувь нэмрээ оруулсан.
2011 онд  ОХУ цагдаагийн тусгай хэрэгсэл “SECTECH
2012 онд “Seohan” Солонгос улсын өндрөөс аврах дэр , аврах хоолой
2013 онд  БНХАУ-ын Цасны мотоцикль
2013 онд  БНСУ-ын аврах моторт усан завь “Zebec
2014 онд“Холматро”  баттарейгаар ажилладаг аврах багаж
2015 онд  Япон улсын “Fitechшиддэг гал унтраагуур
2015 онд  Англи улсын “ Scott safetyамьсгалын аппаратны иж бүрдэл
2016 онд  Англи улсын Дулааны алдагдлыг хянаж, оношлох камер “FLIR
 
2016 онд   Газар хөдлөл гамшгийн үед эрэн хайх аврах зориулалттай, Эрэн хайх-Холбоо тогтоох-Дүрсээр бичлэг хийх гэсэн гурвалсан үйлдэлтэй Франц улсын “Leader Searchүйлдвэрийн “Leader Hastyбагажийг танилцуулаад байна.
2017онд Итали улсын хорих - обектод гар утас илрүүлэгч төхөөрөмж   
2018 онд Биохимийн анализатор /жижиг оврын зөөврийн лаборатори/
          Манай компани нь МҮХАҮТ-ын гишүүн, 2012 оны ТОП-100 ААН, шагналт компани бөгөөд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж /татвар болон бусад/ ирсэн хэдий ч нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч байж ард иргэдээ гал-үер усны аюул, газар хөдлөл гамшгийн үед авран хамгаалахаар бэлэн байдаг ОБ-ын албан хаагчид, Эх орныхоо энх амгаланг сахин хамгаалагч дайчид цэрэг, цагдаагийн хүчний албаныхандаа тодорхой хандив тусламжыг үзүүлсээр ирсэн хамт олон билээ.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай !    
  Хүндэтгэсэн,
  “НАНОПЛАНЕТ”ХХКийн хамт олон